Улсын аварга Ч.Санжаадамба: Би наад допингоос чинь болоод барилдахаа больсон

ac05445905d2abdb7942707d00b6f373

Эх сурвалж: Zarig.mn

Өнгөрсөн наадамд үзүүрлэсэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрч, түүнд олгосон “гарди” цолыг хурааж авсан юм. Уг шийдвэрийг Н.Өсөхбаяр хүлээн зөвшөөрөлгүй Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан юм.  Гомдлын дагуу шүүх хурал өчигдөр /2026.05.11/ болж,  Арбитрын шүүхээс, “Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага олон улсын жишгээс илт гажсан байна” гэх шийдвэр гаргасан юм. Тодруулбал, “Н.Өсөхбаяраас өнгөрсөн оны 7 дугаар сарын 12-нд допингийн шинжилгээний дээж цуглуулахдаа Олон Улсын стандартад нийцээгүй, илт гажсан” гэж үзсэн юм. 

Уг шийдвэртэй холбогдуулан Улсын харцага Б.Зоригтбаатар, “Үнэн худал хоёрын аль нь ялчихав…Барилдаад байх хэрэг байна уу даа…” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн бид бөхчүүдийн байр суурийг тодруулахад, Улсын аварга С.Мөнхбат, “Допингийг хүлээн зөвшөөрч огт болохгүй. Шударга ёс алдагдаж, үндэсний бөх мөхнө. Өчигдөр маш буруу шийдвэр гаргалаа, жудаггүй, шударга бус байна”, May be an image of text

Улсын аварга Ч.Санжаадамба, “Би наад допингоос чинь болоод барилдахаа больсон. Одоо эд барилдаж буй бөхчүүд үгээ хэлэх ёстой. Олон улсын шинжилгээний хариуг хүчингүй болгож болдог юм уу?”, 

May be an image of text

Улсын арслан Э.Оюунболд, “Н.Өсөхбаярт үйлчилдэг хайр бидэнд үйлчлээгүй шүү дээ. Одоо тэгээд хүний муу үзээд яахавдээ, ижилхэн л үүрэлцэж яваа улс. Цаашдаа шинжилгээ авдаг процессыг илүү ил тод болгох ёстой” гэж байр суурь илэрхийллээ. 

May be an image of text that says 'zar lg.mn видео видеосайт сайт W 緣 SE УЛСЫН АРСЛАН ЭОЮУНБОЛД Н.ВСВХБАЯРТ УЙЛЧИЛДЗГ ХАЙР БИДЗНД УЙЛЧлзЭГУйШУУ 033. 0000 ТЗГЗЗД ХУНИЙ МУу Y3330 ЯАХАВД33, ИЖИЛХЗн Л УУРЭЛЦЭЖ ЯВАА УЛС. ЦААШДАА ШИНЖИЛГЭЗ АВДАГ пРОцессЫГ ИЛУУ ИЛ тОД БОЛГОХ ЕСТОЙ'

Харин Улсын арслан М.Бадарч, “Н.Өсөхбаяр гарьд барилдах болсонд баяртай байна. Нэг ч гэсэн хүн хэлмэгдээгүйд талархаж байгаа. Миний хувьд улс төр орсон. Би одоо зөндөө зүтгээд дийлээгүй, дийлдэхгүй юм байна билээ” гэсэн юм. Бөхчүүдийн байр суурь яриаг та Зариг.мн сайтын фэйсбүүк пэйж хуудаснаас үзээрэй. 

May be an image of text that says 'η zarig. mn видео сайт УЛСЫН АРСЛАН М.БАДАРЧ НВСеХБАЯР ГАРЬД БАРИЛДАХ БОЛСОНД БАЯРТАЙ БаЙна. НЭГ ЧГЭСЭн ΧΥΗ ХЭЛМЗГДЭЭГУИД ТАЛАРХАЖ БАЙГАА. мИнии ХувьД УЛС TBP ОРСОН БИ 0000 з8нДВе ЗУТГЗЗД ОИЙЛЗЗГУЙ, ДИИЛДЗХГ БАИНа БИЛ3Э.'

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F1322328153177693%2F&show_text=false&width=367&t=0

About Author