З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш

З.Мэндсайхан Махны экспортод хориг тавихгүй

Сангийн сайд З.Мэндсайхан НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудал болон ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах саналтай холбоотой байр сууриа илэрхийлж, дараах эшлэлүүдийг онцоллоо.

ЭШЛЭЛ 1

Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын дөрвөн хууль, хувь гишүүдээс өргөн мэдүүлсэн ижил төстэй хуулиудыг хамтатган хэлэлцэх эсэх нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. 

ЭШЛЭЛ 2

Татварын орлого бүхэн нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй зүйлд зарцуулагдаж байх ёстой гэдэг агуулгаа барьж явах ёстой.

ЭШЛЭЛ 3

Хүн амын орлогын албан татварын 10 хувийг нэг хувь болгоно гэдэг сайхан сонсогдож магадгүй. Гэтэл энэ орон нутгийн төсвийг бүрдүүлдэг томоохон суурь бааз мөн. Энэ хэмжээгээр төсөв унах эрсдэлтэй.

ЭШЛЭЛ 4

Засгийн газраас хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ дэмжих, ажлын байрыг хангах зорилгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгөөр ХАОАТ-өөс чөлөөлж, жилд нийт 950 орчим мянган төгрөгийг хөдөлмөр эрхэлж байгаа хүнд буцаан олгодог байдлаар хуулийн зохицуулалт оруулсан.

ЭШЛЭЛ 5

НӨАТ төсвийн орлого бол 20 хувийг бүрдүүлдэг. 

ЭШЛЭЛ 6

Хэрэв буцаан олголтыг таван хувь болгох заалт хэрэгжээд явбал төсвийн орлого 1.8 их наядаар тасарна. НӨАТ төлөх боломжийг бүрдүүлж өгөх ёстой.

ЭШЛЭЛ 7

Өргөн барьсан хуулийн төсөлд ААН-ийн НӨАТ төлөх хугацааг хоёр сараар хойшлуулахаар тусгасан. Энэ нь орлогоо олсныхоо дараа татвараа төлдөг байх боломжийг гаргаж байна. 

ЭШЛЭЛ 8

Засаг захиргааны нэгжийн тухай хуулиараа орон нутгаас хүнсний бодлогоо явуулах эрхтэй. Нөөцийн махны хүртээмж хэр байгаа вэ, махны үнэ өсөх болсон шалтгааныг нь тодруулж, ажлаа хийх хэрэгтэй.

ЭШЛЭЛ 9

Монголбанкнаас бодлогын хүүгээ 12 хувь дээр хатуу барьж байна. Энэ хэмжээгээр жижиг, дунд бизнесийг дэмжих эргэлтийн зээлийг арилжааны банкууд гаргахгүй байна.

ЭШЛЭЛ 10

Засгийн газраас Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна. Энэ хүрээндээ 2.2 их наядын татварын нөлөөллөөр зах зээл болон иргэддээ үлдээх бодлогыг барьж ажиллаж байна.

ЭШЛЭЛ 11

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж тогтоосон 792 мянган төгрөг хүртэлхийг нь Хүн амын орлогын албан татвараас чөлөөлнө. Үүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр хамрагдана. 

ЭШЛЭЛ 12

Та хоёр сая төгрөгийн цалин авдаг бол тэрнээсээ 792 мянган төгрөг нь чөлөөлөгдөж, илүү гарсан цалингаасаа татвараа төлдгөөрөө төлж, оны эцэст буцаан олголт хэлбэрээр авна. Тэгэхээр та сард 72900 төгрөг, оны эцэст 950 төгрөгийн хэмнэлт болж дансанд нь орно.

ЭШЛЭЛ 13

НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмбэл 1.8 их наяд төгрөгийн татварын ачаалал үүснэ.

ЭШЛЭЛ 14

Гэтэл НӨАТ-ын татвар улсын төсвийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг. 

ЭШЛЭЛ 15 

Нөхөх боломжгүй орлогын эх үүсвэр. Тэгэхээр ийм үр дүнгүй НӨАТ-ын буцаан олголтыг хийж болохгүй.

ЭШЛЭЛ 16

Хуулийн өөрчлөлтөөрөө НӨАТ-ыг төлөх хугацааг нь иргэн, ААН-үүддээ олгож байна.

ЭШЛЭЛ 17

Гаалийн татварыг төлж, бараа үйлчилгээгээ зах зээл дээр гаргаж, ашгаа хүртэж, татвараа төлөх боломжтой хугацааг нь хоёр сараар тавьж өгч байгаа юм. Энэ бол бодит дэмжлэг. 

ЭШЛЭЛ 18

Иргэнээс авч байгаа татварын орлого буцаад зөв зүйлд зарцуулагддаг байх талаар их ярьдаг. Гэхдээ тэрхүү орлогоо байхгүй болгох зүйл хөндөж болохгүй. 

About Author