Монгол Улс 170 мянган тонн жимс ногоог БНХАУ-аас эрээн боомтоор авчээ

691090291_776716195394760_750950553951713510_n

Эрээн хотын Хаоган жимс, хүнсний ногоо, амуу будаа, хүнсний тосны импорт, экспортын парк компанийн үйл ажиллагаатай Монголын сэтгүүлчид танилцлаа.

Тус парк нь 2007 оны 3 дугаар сард 10 сая юаний хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд Эрээн хотод жимс, хүнсний ногооны төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Монголд экспортлох эрх бүхий, гаалийн хяналтын цор ганц байгууллага юм. 

Үндсэн үйл ажиллагаанд жимс, хүнсний ногоо экспортлох худалдаа, бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүний урьдчилан боловсруулалт /хөлдөөсөн жимс ногооны үйлдвэрлэл, жимс ногооны хатаамал, хөлдөөж, хатаах үйлдвэрлэл, төмсний шарсан бүтээгдэхүүний хагас боловсруулалт/, амуу будаа, хүнсний тосны импорт экспорт, логистик, агуулахын хадгалалт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Паркын нийт талбай нь 80,000 м.кв. Тодруулбал 13 ширхэг, 25,000 м.кв талбайтай тогтмол температур бүхий агуулахтай. 10,000 м.кв талбай бүхий хяналт шалгалтын талбайтай. 

Тус компанийн агуулахаас өдөр бүр нэг нь 25 тонн даацтай  30 орчим авто машинаар жимс ногоог тээвэрлэн 24 цаг дотор Улаанбаатар хотод хүргэдэг байна. Жимс ногоо, бусад хүнсний бүтээгдэхүүнийг Монголын стандартад нийцүүлэн боловсруулж, савладаг байна. 

Мөн тус парк нь Монгол улсаас мах, махан бүтээгдэхүүнийг Хятадад нийлүүлэх ажлыг хийж байна. 2025 онд Монгол улсаас 20,000 тонн мах худалдан авчээ. Мөн ОХУ-ын байгаль нуурын бүсээс ус, рашааныг нийлүүлж Хятадын зах зээлд борлуулдаг байна.

About Author