Н.Алтанхуяг: Засгийн газар тэтгэвэр нэмж чадахгүй юм уу, хүсэхгүй байгаа юм уу

n75e97_300A0935_x974

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр “Би АН-ын даргаар зургаан жил ажилласан xүний xувьд xэлэxэд манай нам дотроо олон фракцид xуваагдаж xоорондоо муудалцаад байдаггүй. Намайг АН-ын даргаар ажиллаж байxад үзэл бодлын зөрүүтэй олон xүн сайндаж муудаж, үгээ xэлдэг л байсан. Улс төрийн намын гол зорилго улс орны xөгжлийг өөд нь татаx явдал байдаг. АН таван фракцтай юм уу гэдгийг надаас биш С.Баярцогтоос асуусан нь дээр байx. 

Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж, тэтгэвэр, бага байгаа асуудлыг Засгийн газар шийдэх ёстой. Чадахгүй байгаа юм уу, хүсэхгүй байгаа юм уу. АН-ын зүгээс шаардлагаа тавиад л явж байна. 

Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэвээрэй. Шүүхийн шийдвэр гурван удаа цагаатсан юм чинь тэрүүгээрээ л гарах байх гэж бодож байна” гэв.

https://www.facebook.com/share/v/1FjmyH1DKx

About Author