Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэл тавдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагт дуусах юм байна. Иймээс бүртгүүлээ хийж амжаагүй болон шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөр төлж баталгаажуулаагүй шалгуулагчид дээр заасан хугацаанаас өмнө бүртгэлээ баталгаажуулах хэрэгтэй.
Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй юм байна.