Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир үг хэлж асуулт асуулаа.
Тэрбээр “Улсын төсвийн орлого 2015 онд 6 их наяд байсан бол 2027 онд улсын төсвийн орлого 34 их наядаар орж ирлээ. Улсын төсвийн орлого, зарлага 5.5 дахин өссөн хэрнээ иргэдийн дундаж цалин 2.5 дахин өсч байна. Ийм урвуу хамааралтай байна. Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна. Төр бүгдийг идээд байна гэсэн үг. Олж байгаа орлого чинь иргэдийн амьдралтай дүйж байх ёстой. Яагаад төр нь данхайгаад байгаа юм бэ” гэв.