Black thunder: Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатарт аянга буулаа

qdh30f_690650957_996500026218775_6039499213087982289_n_x800

Японы алдарт шоколад Black thunder comeback event-ээ 5 сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Sila centre-д зохион байгуулав.

Эвентийн хамгийн онцлог хэсгүүдийн нэг нь Black thunder-ийнхан шоколадан хана бүтээж, хүүхэд багачуудыг баярлуулсан явдал байжээ. Уг ханыг бүтээхэд 3000 гаруй шоколад орсон ба 3 хоногийн туршид Carrefour супермаркет болон эвентээр зочилсон хүмүүст урамшуулал болгон бэлэглэсэн байна.

Эвентийн тайз нь өвөрмөц шийдэлтэй бөгөөд нэг ханаа бүтээгдэхүүнийхээ хайрцгаар хийсэн нь байгаль орчинд ээлтэй, хог хаягдлаа ангилдаг япон соёлыг тодоор харуулжээ.

Эвентийн үеэр хүүхдүүдийг баярлуулсан олон олон үйл явдал байсан нь Gachagacha эргүүлж азтан болох, зураг авхуулах хэсэг, DJ тоглолт, Cosplay хувцаслаж ирсэн хүүхдүүдэд гарын бэлэг өгөх зэрэг байжээ.

Нээлтийн үеэр хүүхдүүдийн хайртай юүтүбер Cami ирж 1000 гаруй бяцхан фенүүдээ баярлууллаа. 

About Author