Сүхбаатар дүүрэгт байшин шатаж, нэг хүн амиа алджээ

download (52)

Онцгой байдлын ерөнхий газар-т 2026 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 03:57 цагт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид очиход 6х8 метрийн хэмжээтэй, хоёр давхар байшин бүрэн шатаж байсныг унтраасан байна.

Гал түймрийн улмаас иргэн Б /38 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг холбогдох журмын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

About Author