Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглоно
Боловсролын сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Бид сэтгэлзүйч нараа бэлдчихсэн. Төрийн өмчит 700 сургуулиас 600 орчим сургууль сэтгэлзүйчээ бэлдчихсэн.
Эрүүл мэндийн хичээл нэгдүгээр ангиас орно. Бид аль болох хичээлийн тоог цөөрүүлэх гээд байгаа. Бага ангид үзэж байгаа хичээлийн тоог цөөрүүлэх, гэрийн даалгавар хийх хугацааг богиносгох ажлыг ирэх намраас хийнэ.
Ирэх долоо хоногт Боловсролын зээлийн сангийн өөрчлөлтүүдийн талаар хэвлэлийн хурал хийнэ.
Малчдын хүүхдийг 10 нас хүртэл нь сонголт өгье гэж байгаа. Гэхдээ зургаан настайгаасаа эхэлж сургуульдаа хамрагдана. Аав ээжтэйгээ 10 нас хүртэл байна гэвэл холимог сургалтын аргаар явна. Энэ системийг намраас туршиж үзнэ. Малчдын 130 гаруй мянган хүүхэд байна. Үүнээс бага ангид 40000 хүүхэд байна. 20000 нь дотуур байранд амьдарч байна. Зургаа, долоон настай хүүхдүүд дотуур байранд байна гэхээр арай багадаад байна.
Есдүгээр сарын 1-нээс фэйсбүүк хэрэглээг хална. Сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглоно. Фэйсбүүкээр гэрийн даалгавар өгөхгүй” гэв.