“Улаанбаатар 2026” шатрын Азийн АШТ-д Ази тивийн АШТ-д 248 тамирчин оюун ухаанаа сорино

images (75)

Манай улсад энэ сарын 28-нөөс зургаадугаар сарын 7-ныг дуустал зохион байгуулагдах шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид тодорхой болжээ.

“Аса арена”-д явагдах уг тэмцээнд Ази тивийн шатрын спорт өндөр хөгжсөн болон хөгжиж байгаа 26 улсаас 248 шатарчин ур ухаанаа уралдуулахаар болсон байна. Зохион байгуулагч орон буюу Монголоос 89, БНХАУ-аас 35, Энэтхэгээс 19, Узбекистанаас 12, Казахстанаас 10 зэрэг Азийн 26 орны шатарчин оролцоно. Тэднээс 34 нь их мастер, 12 нь эмэгтэй их мастер бол олон улсын мастер 51, олон улсын эмэгтэй мастер 20 оролцох юм байна. 

Одоогоор бүртгүүлсэн тамирчдын дундаж чансаа 2,270 бол насны дундаж нь 22 байна. Монгол Улсаас их мастер С.Билгүүн, Ц.Батчулуун, эмэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Б.Мөнгөнтуул, эмэгтэй олон улсын мастер Б.Мөнгөнзул, эмэгтэй их мастер Т.Мөнхзул тэргүүтэй шатарчид оролцох юм.

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн монгол тамирчид

– ИМ Ц.Батчулуун — шагналт V байр (Чэндү, 2017) 
– эИМ Т.Мөнхзул — хүрэл медаль (Синтай, 2019) 
– ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул — хүрэл медаль (Алматы, 2023) 
– TОУМ Б.Мөнгөнзул — мөнгөн медаль (Аль Айн, 2025)

About Author