Т.Аубакир: Х.Нямбаатар дарга сайн ажилласан
Эх сурвалж: Zarig.mn
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар сайн ажилласан гэж олон хүн үзэж байна. Та бүхэн анзаарсан бол Энхбат твиттертээ “Чухал төсөл, хөтөлбөр хэрэгтэй юу, эсвэл аймшигтай үнэтэй төсөл хэрэгтэй юу гэдгийг ялгах ёстой” гэж жиргэсэн байсан. Одоо энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай юм шиг харагдаж байна.
Нөөцийн махны асуудал ч мөн анхаарал татаж байна. Өчигдөр энэ талаар мэдээлэл гарсан. Хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж, нөөцийн махаар иргэдийн хангамжийг бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгосон гэж тайлбарлаж байгаа.
Гэхдээ манай улсын хувьд зах зээл жижиг учраас зарим төрлийн нөөцийг бүрдүүлж, өргөн хэрэглээний барааны үнийг зохицуулах механизм зайлшгүй хэрэгтэй гэж үздэг. Мах, элсэн чихэр, цагаан будаа, гурил зэрэг нь өргөн хэрэглээний гол нэрийн бараанууд. Эдгээрийн үнийн өсөлтөд хамгийн түрүүнд ахмад настан, бага орлоготой иргэд өртдөг.
Тиймээс төрөөс тодорхой хэмжээний нөөц бүрдүүлж, шаардлагатай үед зах зээлд интервенц хийж үнийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх нь жижиг эдийн засагтай орнуудад түгээмэл зөвлөдөг арга юм. Монгол Улс өөрөө том экспортлогч орон биш, инфляцыг барихад амаргүй. Ийм нөхцөлд үнийн өсөлтийг тогтворжуулах нэг чухал хэрэгсэл нь стратегийн нөөц гэж үзэж болно.
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F1503066067936337%2F&show_text=false&width=267&t=0