Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан

Ж.Энхбаяр Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж гурилын чанар сайжирч байгаа

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдааны үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ. 


Тэрбээр “Төсвийн алдагдлын гол шалтгаан бол урсгал зардлаа нэмсэн асуудал. Цалин тэтгэврийг огцом нэмсэн. Урсгал зардлын өсөлт өнөөдрийн энэ нөхцөл байдал руу оруулсан. Дотооддоо зохицуулж болох боломжтой хэрэглээний барааны үнийн өсөлт өндөр гараад байгаа. 

Ирэх гурван жил нүүрсний салбар эвтэйхэн байна. Биет хэмжээг нэг их нэмэхгүй. Нөгөө талдаа зах зээл ёроолгүй зүйл биш” гэв. 

About Author