Н.Алтанхуяг: Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

10-30-1

Эх сурвалж: Zarig.mn

УИХ-ын гишүүн мэдээлэл өгөхдөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн талаар хэллээ. Тэрбээр “Манай намын хувьд хуульд зааснаар 50-иас дээш настай, парламентын суудалтай намаас хэн ч нэр дэвших боломжтой. Одоогоор манай намаас Гантөмөр бид хоёр нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Цаашид нам дотроо сунгаа, санал асуулга явуулж байж нэг хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ” гэв.

Мөн бүлгийн хурлаар татварын хуульд оруулах өөрчлөлтийн талаар Сангийн яамнаас танилцуулга хийсэн байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Сэддоржийн санаачилсан, хөдөө орон нутгийн хүүхдүүдийг 6 настайд нь сургуульд оруулж байгаатай холбоотой хуулийн төслийг хэлэлцжээ. Уг асуудал нь малчин өрхийн хүүхдүүд эцэг эхээсээ холдож, гэр бүл хоёр талд амьдрах нөхцөл үүсгэдэг, мөн 6 настай хүүхэд дотуур байранд амьдрахад хүндрэлтэй байдагтай холбоотой тул зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж буй аж. Нийт гурван хуулийн төслийг хэлэлцсэн байна.

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F1636910307383714%2F&show_text=false&width=267&t=0

About Author