Тавдугаар сарын тэмцээнийг зургаан бөх найман даваатай тэргүүлж байна

dv1q71_IMG_0472_x974

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээний 10 дахь өдөр өндөрлөлөө.

Өчигдөр буюу ес дэх өдрийн байдлаар ганцаараа качигоши хийснээр тэмцээнийг өнгөлж байсан озеки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Шодайд унаснаар 8:2 боллоо.

Түүний араас нэхэж явсан таван бөх бүгд давснаар найман даваатай зургаан бөх Дээд зиндаанд тэргүүлж байна.

Харин энэ сарын тэмцээнд өвдөгний гэмтлийн улмаас тааруухан оролцож байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил нутгийн дүү Асахакакүрюү Р.Жамъяантогтохыг давснаар анхны ялалтаа байгуулав.

Тэр ийнхүү дээд зиндаанд 713 дахь даваагаа авснаар ёкозүна асан Харүмафүжи Д.Бямбадоржийн амжилтыг гүйцэн түүхэнд наймдугаарт жагсах боллоо.

About Author