Я.Содбаатар: Нам дээр талцал хуваагдал байхгүй

yaria-sod

​Эх сурвалж: ZUV.MN

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараас Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөн талаар тодруулжээ. Сэтгүүлч Ерөнхий сайдын шийдвэрийг нам доторх талцал хуваагдалтай холбогдуулж асуухад “Нам дээр талцал хуваагдал байхгүй” гэсэн байна.

Харин “Хотын дараагийн даргад ямар хүн томилох вэ” гэж асуухад “Болоогүй байна” гэж хариулжээ.

Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлд нөөцийн мах хомсдсон шалтгаанаар өнгөрсөн бямба гарагт шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. Улмаар нөөцийн махны хүртээмжийг сайжруулах, үүнд зарцуулах 10 орчим тэрбум төгрөгийн татаасыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас гаргахаар шийдвэрлэсэн юм.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх мэдээлэл гараад байгаа юм.

About Author