Нийслэлийн 2024-2026 онуудын төсвийн зарцуулалтаар хяналтын сонсгол зохион байгуулна
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Нийслэлийн 2024-2026 онуудын төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар” ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болсон.
Хяналтын сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 15, 16-ны өдрүүдэд явуулахаар товлоод буй.
Тэгвэл Төсвийн байнгын хорооны өчигдрийн хурлаас Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг сонгожээ.
Харин хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахлуулж, Н.Алтаншагай, Р.Батболд, Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Б.Заяабал, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, Б.Хэрлэн, Да.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.