Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Тэсрэх дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа. Манай улс бензин шатахууны асуудлаар 100 хувь хараат байдагтай ижил тэсэрч дэлбэрэх бодис 100 хувь импортоор авдаг улс. Тогтоол батлагдснаар хил дээрх бүртгэл хурдсана. Мөн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хөршүүдтэйгээ хийх боломж бүрдэнэ.
Хоёрдугаарт, хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байгуулах төслийн бэлтгэл ажил хийгдэж байна. Үүнтэй холбоотой танилцуулгыг сонслоо” гэв.