Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Лүндэгийг томиллоо

efdf5023cd774103aa2b8f7d13e80f45



Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлаар тус хорооны харъяа Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Лүндэгийг томиллоо.

УИХ-ын гишүүн С.Лүндэгээс өмнө тус дэд хорооны даргаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ажиллаж байсан юм. Тусгай хяналтын дэд хороог Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төсөв санхүүг мэддэг чухал газар гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ хэлж байсан юм.    

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1999 онд

Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль

2004 онд

Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Компьютерийн техник, менежментийн сургууль

2013 онд

АНУ-ын Страйерийн их сургууль, магистр

2014 онд

Япон Улсын Саппорогийн Олон улсын их сургууль, төрийн удирдлагын магистр

2024 онд

Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлал, олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, улс төр судлалын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2006-2009 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүний туслах

2010-2011 онд

МАН-ын Ажлын алба

2014-2017 онд

Монгол Улсын Шадар сайдын туслах

2017-2019 онд

Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах

2020-2021 онд

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

2021-2024 онд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх

2024 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ

Англи, Япон

About Author