О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
Өргөдлийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулан хохирсон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд хохирсон иргэдийн төлөөллийн санал, хүсэлт, холбогдох байгууллагын тайлбар, мэдээллийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг үг хэллээ.
Тэрбээр “Орон сууцтай холбоотой асуудал бол анхдагч асуудал. Энэ асуудал дээр хууль цагдаагийн байгууллага, төр гэж байдаг бол иргэддээ төрийн үйлчилгээг үзүүлж, хурдан шуурхай асуудлыг нь шийдвэрлэдэг байх ёстой. Байрандаа орж амжилгүй нас барсан тохиолдол цөөнгүй бий. Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахдаа хуулийн байгууллагыг оролцуулаад явна” гэв.