ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна

images (90)

Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Тээврийн цагдаагийн албанаас цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор дараах зөвлөмжийг гаргажээ.

Тодруулбал, өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 

Иймд иргэд, жолооч нарыг тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг анхаарууллаа.

About Author