Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ

4f584b64-190e-4ef1-b744-a92989ad7f42

Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдээд байна. Тус тайланд компанийн нийгэм, эдийн засаг болон байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллийг дэлгэрэнгүй оруулжээ.

Компанийн 2025 оны онцлох Тоон мэдээллүүдийг хүргэж байна:

  • Групп компанийн хэмжээнд нийт ₮512 тэрбумын татвар, хураамж бүрдүүлсэн.
  • Үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТд 71 тэрбум төвлөрүүлсэн.
  • Шинээр 1,000 гаруй ажлын байр нэмэгдүүлж, шууд болон шууд бусаар 7,800 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
  • Тогтвортой ажиллах гэрээний хүрээнд 166 ажилтнаа “Цэций” орон сууцны хороололд гэр бүлээр нь оруулсан.
  • Орон нутгийн 200 гаруй иргэдийг Хүнд машин механизмын оператороор сурган, ажлын байраар хангасан.
  • Биологийн нөхөн сэргээлтээр 10 га газрыг шимт хөрсөөр хучсан.
  • Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь, Өвөрхангай болон Хэнтий аймгуудад 126,000 ширхэг модыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран тарьж, арчилгааг хийж байна.
  • Дотоодын компани, аж ахуйн нэгжүүдээс ₮2 их наяд гаруйн худалдан авалт хийсэн.
  • Аймаг, орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс 15 тэрбумын худалдаа, үйлчилгээ авсан байна.

Цаашлаад Энержи Ресурс компанийн Ухаа худаг уурхай нь Канадын Уул Уурхайн Ассоциацийн “TSM” буюу “Тогтвортой уул уурхайн” үнэлгээний хөтөлбөрт Монголоос анх удаа хамрагдаж, жил бүр тогтмол үнэлгээ хийлгэн үзүүлэлтээ амжилттай сайжруулсаар байна. Энэ нь тус компани хариуцлагатай уул уурхайн жишгийг бодитоор хэрэгжүүлж буй тод илэрхийлэл юм. Тус үнэлгээг ЭНД дарж үзэх боломжтой.

Мөн Тогтвортой хөгжлийн тайлангийн бүрэн мэдээллийг www.energyresources.mn сайтаар орж танилцаарай.  

About Author