Тамаваши Харүмафүжиг гүйцэж, дээд зиндааны ялалтын тоогоор наймдугаарт орж ирлээ

0f08f09b177c59cc4adeeb1905a28483

Японы мэргэжлий сүмо бөхийн Нацү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил Асахикурюүг давж эхний даваагаа авсан билээ. Энэ нь түүний дээд зиндаанд авсан 713 дахь даваа бөгөөд тэрбээр Харүмафүжи Д.Бямбадорж их аваргыг гүйцэж, наймдугаарт орж ирсэн байна.

Токио хотод болж буй Нацү башёг 10 өдрийн дараах озэки Киришима Б.Лхагвасүрэнтэй адил таван бөх 8 даваа, 2 унаатай тэргүүлж байгаа бөгөөд өнөөдөр 11 дэхь өдрийн барилдаан болж байна. Өнөөдөр Киришима адил даваатай яваа Вакатакакагэтэй барилдана.

Дээд зиндаанд хамгийн олон ялалт авсан бөхчүүд

Хакухо 1093

Кайо 779

Чиёнофүжи 807

Китаноуми 804

Тайхо 746

Котошёогикү 718

Кисэносато 714

Тамаваши 713

Харүмафүжи 712

Мусашимару 706

About Author