Э.Батшугар: Өрхийн эмнэлгүүд 58 тайлан бүрдүүлдэг байсны 38-ыг нь болиуллаа
Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас эм, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр “Эм, эмийн бүтээгдэхүүнийг хувь хүн, инфлүүнсэрүүд гар дээрээс худалдаж болохгүй. Жоргүй олгогддог эмийг сурталчилж болно, гэхдээ худалдаалахдаа эмийн сангаараа л дамжуулна.
Эмийн хүрэлцээг илүү хүртээмжтэй болгомоор байна. Эмийн компаниудтай байлдаад байгаа юм байхгүй. Гэхдээ хувь компанийн эрх ашиг хөндөгдлөө гээд хамаа байхгүй, монгол улсын иргэдийн эрүүл мэнд л миний хувьд чухал” гэлээ.
Мөн өрхийн эмнэлгүүд маш их тайлан бүрдүүлдэг, 58 тайлан бүрдүүлдэг байсны 38-ыг нь байхгүй болгосон, ингэснээр эмч хүн тайлан хийх биш, өвчтөнүүдээ эмчлэхэд анхаарах боломжтой болсон гэлээ.