Юнителийн шинэчлэлийн талаар салбарын мэргэжилтнүүд юу хэлэв?

unitel-810x500

Юнител групп өнгө төрхөө бүрэн шинэчилж, шинэ логогоо танилцуулсан нь сошиал орчинд төдийгүй маркетинг, дизайн, технологийн салбарынхны анхаарлыг татаж эхэлжээ.

Тэр дундаа илүү минимал, next gen, tech vibe мэдрэмжийг төрүүлэхүйц өөрчлөлт болсон байна гэх сэтгэгдлүүд давамгайлж байна. Маркетинг, брэндинг чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн зүгээс энэхүү шинэчлэлийг “өнгө солисон” төдий биш, харин компанийн дараагийн үе шатыг илэрхийлсэн стратегийн алхам гэж онцолжээ.

Сошиалд юу өрнөв?

Сошиал орчинд хэрэглэгчид шинэ логог цэвэрхэн, олон улсын брэнд шиг, илүү ирээдүйлэг хэмээн дүгнэж байгаа бол зарим нь танил мэдрэмжээ хадгалж чадсан гэдгийг онцолж байна.

Харин Юнителийн энэхүү шинэчлэл нь логоны хувьд илүү modern branding мэдрэмжийг төрүүлж байгаа бөгөөд слоганы хувьд өөрсдийн үнэ цэнийг илэрхийлэх ТҮРҮҮЛЖ АЛХАНА гэсэн уриа үгийг хэвээр үлдээсэн нь оновчтой болжээ. Мөн Юнителийн шинэ өнгө төрх нь зүгээр нэг дизайн шинэчлэл биш. Харин Монголын томоохон брэндүүд “Future ready” хэлбэрт шилжиж эхэлсний илрэл болж байна хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэл бодлоо илэрхийлжээ. Эцэст нь Юнителийн 20 жилийн ойн баярын мэдэгдлүүд энэ хүрээд дуусаагүй ба, олон гайхалтай гэнэтийн бэлгүүд хүлээж буйг тэд зарласан байна.

About Author