Озеки Киришима Б.Лхагвасүрэн дээд зиндаанд тэргүүлж эхэллээ

dnfwj5_6ltphay4m3rg1_x974

Мэргэжлийн сүмо бөхийн 13 дахь өдрийн барилдаан дууслаа. Энэ өдөр ижил 10 даваа, хоёр унаатай явсан озеки Киришима Б.Лхагвасүрэн, маэгаширагийн зүүний 13 дахь бөх Котоэхо нар учраа таарсан юм.

Барилдааны явцад сугадсан барьцаа алдсан Б.Лхагвасүрэн дэвжээний захад өрсөлдөгчөө хавирч давснаар Нацү башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. 

Түүний араас комисүби Вакатакакагэ, маэгашира Ёшинофүжи, Котоэхо нар гурван унаатай нэхэж явна.

Уламжлал ёсоор 13 дахь өдөр зарим доод зиндааны түрүү бөх тодорчээ. Жонокүчи зиндаанд Хакүгэцүро А.Сүхбат анхны тэмцээндээ түрүүлсэн бол жонидан зиндаанд 18 настай Шосэй өнгөлөв. Харин макүшита болон санданмэ зиндаанд нэмэлт барилдаан гарах болсон тул ирэх Ням гарагт түрүү бөхийг тодруулна. 

Санданмэ зиндаанд зүүний 6-гаас барилдаж байгаа Асахифүжи Б.Очирсайхан мэргэжлийн сүмод орсон цагаасаа хойш 21 дараалан ялаад байна. Тэрбээр сүүлийн хоёр тэмцээнд жонокүчи болон жонидан зиндаанд түрүүлээд буй. Санманмэд түрүүлэх эсэх нь Кирюкотой хийх нэмэлт барилдаанаар шийдэгдэх болжээ.

Макүшитад нэг ч унаагүй явсан Акуа шийдвэрлэх барилдаанд Мүдоход унаснаар долоон бөх ижил 6:1 амжилтаар нэмэлт барилдаан хийнэ.  

About Author