М.Энхболд: Төр гэж байгаа л юм бол ард түмнийхээ амьдралд анхаарал тавих үүрэгтэй

f28104e78ef5b726648379f7c6d8feae

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын дарга асан М.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Тэрбээр, “Манай нам 30:38-аараа хуваагдсан гэдгийг ил тод зарлачихсан шүү дээ. УИХ-ын үйл ажиллагаа зарим зүйлүүд дээр нэлээн саатаж, талцал хуваагдал болж байх шиг байна. УИХ-ын гишүүд хариуцлагатай байж, төр улсын ажлын ач холбогдлыг зөв эрэмбэлж ажиллах ёстой.

Талцал хуваагдлаасаа илүү, хууль тогтоох байгууллага ард түмнийг төлөөлж, төрийн дээд эрх мэдлийн байгууллагат ирсэн гэдгээ эхний ээлжинд тавьж, асуудалдаа хандаж байх нь зүйтэй.

Хоёрдугаарт УИХ-ын тухай, сонгуулийн тухай хууль эрх зүйн орчныг дахин боловсронгуй болгох авч үзэх шаардлага байгаа юм болов уу гэсэн бодол төрж байгаа. Намын жагсаалтаар сонгогдож байгаа улсууд тодорхой хэмжээний шаардлага хангасанн байх, нэр дэвшүүлэлтийн журманд нь болзол тавьж шүүлтүүртэй нэр дэвшиж байж УИХ бүрдсэн гишүүдээсээ үйл ажиллагаа нь ямар байх вэ гэдэг нь тодорхойлогддог.

Засгийн улс эх орны өдөр тутмын амьдрал, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг зохион байгуулж гардаж байдаг байгууллага. Тиймээс Засгийн газар ажлаа сайн хийх хэрэгтэй. Төр гэж байгаа л юм бол ард түмнийхээ амьдралд анхаарал тавих үүрэгтэй” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1ERtREvhAC

About Author