Э.Бат-Амгалан: Гадаа жагсаж байгаа хүмүүсийг ямар шаардлага тавиад байгааг ойлгохгүй байгаа

531051331_1089732039957899_6943920029214005594_n

Эх сурвалж: Zuv.mn

Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Улс төрийн өнгө чанартай гүтгэлэг л явж байгаа. Дүүгээ яагаад зугтаасныг мэдэхгүй байна. Дүүтэйгээ холбоо бариагүй байна. 45 хүрсэн дүүгээ байтугай хүүхдүүдээ ч мэдэхэд хэцүү шүү дээ.

Гадаа жагсаж байгаа хүмүүсийг үнэндээ ямар шаардлага тавиад байгааг би ойлгохгүй байгаа. Хаанаас 70 тэрбум төгрөг гаргаад ирсэн юм. Эхлээд гарч ирэхдээ 30 байсан, дараа нь 60,70 гээд нэмэгдсэн. Юу надаас нэхээд байгаа юм. Хэрвээ би тэр үйлдвэрийг барихад оролцсон үүсгэн байгууласан, гар хөлийн үсэг зурсан бол ярьж болж байна. Би маш олон удаа тайлбар өгсөн. Дүүгээ би өдөр болгон хаана юу хийж явааг нь мэдэх боломжгүй” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1DYKETMVQz

About Author