Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна

6a13a5ed0e1ea02d0ac50beb

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй уг барилгын спорт заал нь тэнхлэгээрээ 18.0 х 36.0 ам метр, зоорьгүй, хоёр давхар, бассейны барилга нь тэнхлэгээрээ 24.0 x 12.0 ам метр хэмжээтэй, зоорьтой, хоёр давхар барилга бөгөөд олон улсын стандартад нийцсэн усан бассейн, спорт заал болон багш, ажилчдын өрөө, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, техникийн зориулалтын өрөөнүүдийг иж бүрнээр нь төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар барилгын гадна фасад, дээвэр угсралтын ажил дуусаж, дотор заслын ажил үргэлжилж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

About Author