Улсын төсвөөр одоо хийж байгаагаас гурав дахин их ажил хийх боломж байдаг уу
Эх сурвалж: ZUV.MN
Улсын төсвөөс улс төрчид хулгай хийдэг, хувь авдаг гэдэг асуудал байнга л яригддаг. Тэр ч утгаараа тендерт оролцож ялсан компанийг төрд ажил хийх гэж байгаа биш, алт түмний буюу төсвийн мөнгийг авч ашиглах гэж байгаа мэтээр хартлаа ойлголт маань гажуудсан.
Тэгвэл хардлага оргүй бишийг Ерөнхий сайд Н.Учралын нэгэн томилолтын үеэр өрнөсөн яриа харууллаа.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдөр удам дамжсан тариаланч, баялаг бүтээгч У.Эрдэнэсангийн гэр бүлд зочилж, түүний үүсгэн байгуулсан “Шийрийн – Ундарга” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр тус компани “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн зээлийн 850 сая төгрөгийн эх үүсвэрээр барьж ашиглалтад лруулсан 1200 тонн төмс хүсний ногооны бүрэн автомат зоорийг Ерөнхий сайдад үзүүлсэн бөгөөд Хүнсний хувьсгал хөтөбөрийн хүрээнд 850 сая төгрөгийн зээл авч бүтээн байгуулалтаа хийсэн гэдгээ танилцуулсан юм.
Яг энэ үед хажууд нь зогсож байсан нэгэн эр яг ижил зоорийг улс гурван тэрбум төгрөгөөр барьдаг гэж Ерөнхий сайдын чихэнд хэлсэн. Ерөнхий сайд ч “Улс гурван тэрбум төгрөгөөр барьж байгаа агуулахыг хувийн хэвшил 850 сая төгрөгөөр барьж байгаа юм чинь зүгээр л зээлийг нь өгье” гэж хэлсэн. Гайхаагүй, цочирдоогүй.
Эндээс харвал, 2026 оны төсөв дээр бүтээн байгуулалт хийхээр тусгасан гурван их наяд орчим төгрөгөөр үнэндээ есөн их наядын ажил хийх боломжтой юм биш үү. Ерөнхий сайд энэ ярианаас “Тэгвэл зээлийг нь өгчихөж байя” гэхээсээ илүү “Төсвийн мөнгийг гурав нугалж цохиод байгаа юм байна шүү дээ, хяналтаа чангатгая” гэж бодсон байгаасай гэж найдахаас.