Энэ 7 хоногт Монгол Улсад
2026 оны тавдугаар сарын 25-31-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
5 дугаар сарын 25-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одонг өнөөдрөөс эхэлж гардуулна.
5 дугаар сарын 25-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
5 дугаар сарын 25-нд: “Царцаа Намжил-Гурван ертөнцийн аялал” жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулна.
5 дугаар сарын 26-нд: ЗХЖШ-аас “Энхийг сахиулагч эмэгтэйчүүд-20 жил” өдөрлөгийг Офицеруудын ордонд зохион байгуулна.
5 дугаар сарын 26, 27-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
5 дугаар сарын 27-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 28-нд: Ази тивийн аварга шалгаруулах шатрын насанд хүрэгчдийн тэмцээн Монгол Улсад анх удаагаа Баянгол зочид буудалд болно.
5 дугаар сарын 28, 29-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
5 дугаар сарын 29-нд: Энхийг сахиулагчдын өдөр тохионо.

5 дугаар сарын 29-нд: Дэлхийн болон Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдээс дээжлэн хүргэх” Devils of Opera” тоглолт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.
5 дугаар сарын 29-31-нд: “Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэнг 12 дaхь жилдээ зохион байгуулна.

5 дугаар сарын 30-нд: “Дэлхийн цирк Монголд-2026” тоглолт АСА Аренад болно.
5 дугаар сарын 30-нд: Сайн уу? ОЛМАССС хүүхдийн жүжгийг Улаанбаатар театрын тайзнаа толилуулна.
5 дугаар сарын 30, 31-нд: 2026 оны шинэ уран бүтээл “Мөчрөн хуруут” хүүхэлдэйн жүжгийг Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглоно.
5 дугаар сарын 31-нд: Бурхан багшийн их дүйчин өдөр тохионо.
5 дугаар сарын 31-нд: Дэлхийн тамхины эсрэг өдөр тохионо.
Орон нутагт:
5 дугаар сарын 25-нд: Сэлэнгэ аймагт Мандал хайрхан уулыг тахих ёслол болно.
5 дугаар сарын 30-нд: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрт оршдог Оюутын хөндий үнэгт хэмээх газарт “Сайханы сарлаг”-ийн баяр 12 дахь жилдээ болно.

Хилийн чанадад:
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
