Шадар сайд Т.Доржханд Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдуудтай уулзлаа

706781387_122178108224742579_3043489533746863248_n

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд болон түүний ажлын албаны зөвлөх, экспертүүд Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдуудтай уулзаж Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шилжилт, ногоон санхүүжилт болон дэд бүтцийн салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд боловсруулагдаж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар товч мэдээлэл өгч, хөрөнгө оруулагчдад тогтвортой, ил тод, урт хугацааны эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав.

Мөн Европын Холбооны Элчин сайдууд сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмалын салбарт Монгол Улсын баримталж буй стратеги, давхар татварын гэрээний ач холбогдол, түүнчлэн Европын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар асуулт тавьж, санал солилцов.

Шадар сайд Тогмидын Доржханд Монгол Улс болон Европын Холбоо хоорондын хамтын ажиллагаа стратегийн өндөр ач холбогдолтойг тэмдэглээд, ялангуяа Европын санхүүжилт Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэчлэл, эрчим хүчний хангамжийн дутагдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлов

About Author