Н.Алтанхуяг: МАН-ын бодлогоор манай улс хөгждөг бол хөгжихөөр хугацаа өнгөрлөө

10-30-1 (1)

Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оролцож, байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр: “Бид мянга мянгаар хууль баталж, цаас гаргаад байдаг ч ард түмний амьдрал улам уруудаж байна. Хажууд зэрэгцээд суусан Төсвийн тогтвортой байдлын нөхөд мэргэжлийн үүднээс “ингэж өөрчил” гэж санал гаргахад, “үгүй, ингэж баталбал сайжирна” гээд сууж байна.

МАН-ын бодлогоор ард түмний амьдрал дээшилдэг байсан бол арван хэдэн жилийн хугацаанд мэдэгдэхүйц сайжрах ёстой байлаа. Хэлэхээр хэлсэн болно, хэлэхгүй бол улам л уруудан доройтсоор байна” гэв. 

About Author