Бодисын солилцооны өвчнөөс сэргийлэхэд улс орнуудтай хамтарна

Бодисын солилцооны өвчнөөс сэргийлэхэд улс орнуудтай хамтарна

БНХАУ-ын Шанхай хотод ШХАБ-ын гишүүн орнуудын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаан болжээ. Хуралд манай хоёр хөрш орон болон Казахстан зэрэг 10 улсын төлөөлөл оролцсон байна. Манайхаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монголд бодисын солилцооны хам шинжийн хүрээнд хийсэн үндэсний болон олон улсын судалгааг танилцуулан, бусад орны туршлагаас суралцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Шанхай хотын анагаах ухааны сургуулийн харьяа “Рүйжин” эмнэлэг нь Хятадад анх 2016 онд Үндэсний бодисын солилцооны менежментийн төвийг үүсгэн байгуулсан аж. Иймд тус газрыг ШХАБ-ын бодисын солилцооны өвчний хамтын ажиллагааны төвөөр сонгосон гэнэ. Эл төв нь гишүүн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, хүний нөөцийг чадавхжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эхлүүлэх, бодисын солилцооны хам шинжийн оношилгоог сайжруулах, гишүүн орнуудын уулзалтыг тогтмол зохион байгуулж, туршлага солилцох чиглэлээр ажиллах юм. Үүний хүрээнд ирэх гурван жилд 2000 мэргэжилтэн бэлтгэж, 500 гаруй эмнэлэгт технологи нэвтрүүлэх аж.

Ташрамд, бодисын солилцооны хам шинж нь зүрхний өвчин, цус харвалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлээр илэрдэг. Амьдралын хэв маяг, хоол хүнсний зохисгүй хэрэглээ, таргалттай холбоотойгоор дэлхий нийтэд эл төрлийн эмгэг улам нэмэгдэж байна.

About Author