Төрөөгүй хүүхдэд хуурамч гэрчилгээ гаргуулан 18 жил хүүхдийн мөнгө авч байжээ

цагдаа

Огт төрөөгүй хүүхдэд хуурамч “Төрсний гэрчилгээ” гаргуулан, 18 жилийн турш “Хүүхдийн мөнгө” хууль бусаар авсан этгээдийг илрүүлжээ. 

Тодруулбал, ойрын хамаарал бүхий эмэгтэйн хүүхэд төрүүлсэн тухай эмнэлгийн бичгийг ашиглан хуурамч төрсний гэрчилгээ гаргуулан авч Б гэх нэр өгч 2006-2024 оныг хүүртэл буюу 18 жилийн турш хүүхдийн мөнгийг бэлнээр болон арилжааны банкны данс ашиглан, хууль буусаар авч хувийн хэрэгцээнд захиран зарцуулж байсан гэх урдчилсан тогтоогдосон байна. 

Тус нэр бүхий иргэний хууль бус үйлдлийг СХД-ийн 3-р хэлтсээс илрүүлжээ. Тус иргэн нь цагдаагийн байгууллагад худал гомдол мэдээлэл гарган 18 настай Б-г сураггүй алга болсон талаар эрэн сурвалжлалт зарлуулсан нь шалгалтын явцад тогтоогджээ. 

Тус этгээдийг СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 жил зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.

About Author