С.Одонтуяа: Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр хийдүүдэд шалгалт хийдэг ч дотуур байрыг орхигдуулж ирсэн байна

0

Бурхны шашны сүм, хийдэд шавилан суудаг ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээлэл ойрын өдрүүдэд зарим цахим мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрч буй.

Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр ” Шашны сүм хийдэд хүүхдийн хүчирхийллийн хэрэг гарсан. Энэ асуудал зөвхөн нэг сүм хийдтэй холбоотой асуудал биш. Үүнд нухацтай хандах шаардлага гарч байна. Учир нь шашны сургууль нь сонголтгүй, ганцхан байдаг. Тэгэхээр сурах сургуульгүй хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн асуудлаа нуудаг. Манай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд, зөвлөх, нийгмийн зүтгэлтнүүд “Мөрийг мөшгөе” томоохон аян өрнүүлж ажиллахаар боллоо” гэлээ. 

Харин Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч Оюун-Эрдэнэ хэлэхдээ ” Өнөөдрийн байдлаар манай улсад 346 сүм хийд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрт 246 хүүхэд шавилан суралцаж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос шашны байгууллагуудад жил бүр шалгалт хийдэг. Гэхдээ дотуур байрыг орхигдуулж иржээ. Тэгэхээр бодлогын түвшинд шалгалтыг хийх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага тус хэргийг үнэн зөвөөр нь тогтоогоод шийдвэрлэсний дараа дахин ийм хэрэг гаргахгүй байхад анхаарч ажиллах ёстой юм”

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *