Улс төрийн мэдээ

0

Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарыг 5-12, Г.Амартүвшин Х.Ганхуяг нарыг 2-8 жил хорих зүйл ангиар яллажээ

ТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт дөрвөн хуулийн этгээд, 80 хүнийг яллагдагчаар татан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Улмаар өчигдөр /2023.06.21/ шүүгчид гэм буруугийн дүгнэлтээ гаргахаар энэ сарын 26-н хүртэл завсарлаад байна.

 Яллагдагчаар татагдсан 80 хүн дотор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар багтсан билээ. Тэднийг ямар зүйл ангиар буруутгаж, ялласныг тайлбарлая.


Н.Алтанхуяг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, зээл гаргахад нөлөөлсөн”

Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах заалтаар яллагдагчаар татагджээ.

Нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жилээр хорих ялаар шийтгэх заалттай.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяртай хамтран Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, ЭЗХЯ-ны ТНБД асан Б.Шинэбаатарт хууль бус үүрэг өгч, гүйцэтгүүлсэн гэж үзэж буй”

Ингэхдээ:

  • 2014.02-р сард Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын зөвшөөрснөөр 170.5 тэрбум төгрөгийг нэр бүхий компанийн тоот данс руу шилжүүлж, “Энержи ресурс”, “Говийн зам” компаниас бодит өртгөөс илүү үнээр замыг нь худалдан авч, ХБ-нд их хэмжээний хохирол учруулсан. Тухайн компаниудад 36.4 тэрбумын давуу байдал бий болгосон.
  • Н.Мөнхбат нь Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар нартай үгсэн тохироогүй ч, Бэрэн группын Б.Мөнхтөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 22.7 хүртэлх сая ам.доллар буюу 44.3 тэрбум төгрөгийн зээл олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзжээ.

Улстөрийн ньюнс: Н.Алтанхуяг гишүүний кейс бол анхдагч. Бас сонин. Өөрөөр хэлбэл улс орны бүтээн байгуулалтад зориулж хөрөнгө олж ирсэн, танхимаараа шийдвэр гаргасан асуудалд түүнийг яллаж байгаа хэрэг юм. Засгийн газрын танхимаараа гаргасан шийдвэрээр нь Ерөнхий сайдыг нь буруутгаж яллах тохиолдол. Гүйцэтгэх засаглалд хууль хүчний байгууллагад халдаж байгаа гэсэн үг.


Г.Амартүвшин зургаан сар ажиллахадаа найзуудынхаа компанид зээл олгосон”

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 дэх хэсэг, 3.2.1 дэх хэсэг, 3.3.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ. 

нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн найз Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс Майнинг Партнер” ХХК-д “12.92 хувийн хүүтэй, 54 сарын хугацаатай олгох” зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийг түргэн хугацаанд олгох зорилгоор, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б-244 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар “Дотоод Хяналтын хэлтсийн захирал Б.Цолмонд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын ажил, үүргийг хавсран гүйцэтгэх” эрхийг хууль бусаар олгожээ.

Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн Хөгжлийн банканд барьцаалсан 33,151,574,411 төгрөгийн барьцааны хөрөнгөөс 29,526,450,213.00 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажиж, 3,473,549,787.00 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажаагүй ч ийн хүчээр зээл олгосон.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр зургаахан сар ажиллахдаа найзууддаа зээл олгох агуулгаар ажилласан. Тэрбээр УИХ-д нэр дэвших амбицтай байсан учраас 2019.12.31-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байдаг. Найз нарынхаа “Вертекс майнинг партнер” ХХК-д зээл олгох шийдвэрийг Гүйцэтгэх захирал байх хугацаандаа гаргаж, шилжүүлгийг нь 2020.01.03-ны өдөр хийлгэсэн тухай мэдээлэл бий.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *