Боксын шигшээгээс найман тамирчин эхний 10 байрт жагсав

download (4)

Дэлхийн боксын холбооноос тамирчдын чансааг энэ сард шинэчилснээ албан ёсоор танилцуулав. Монголын боксын үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчдаас олон улсын хэмжээний мастер (ОУХМ) А.Баттулга 50 кг-ын жинд II, Х.Билгүүнсайхан 55, О.Бямба-Эрдэнэ 70 кг-д V байрт эрэмбэлэгджээ. Түүнчлэн Г.Далай 75, Д.Бариахаан 85 кг-д наймд бичигдсэн байна. Тэгвэл эмэгтэйчүүдээс спортын мастер Э.Номундарь 48 кг-ын жинд дөрөв, мөн тус жинд тулалддаг ОУХМ Л.Алтанцэцэг зургаа, Б.Мөнгөнсаран 51 кг-д аравдугаар байрт жагсжээ. Улаанбаатар хотод өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн шигшээ багийн тамирчид Японы Аичи муж, Нагоя
хотод есдүгээр сард болох Азийн зуны спортын XX наадамд оролцохоор бэлтгэлээ үргэлжлүүлж байна.

About Author