Баянзүрхийн орон сууцанд гал гарч, утаажилтын бүсээс 12 иргэнийг аварчээ

download (6)

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд гал гарсан тухай дуудлага өнөөдөр 15:57 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллан, тухайн байрны B-1 давхарт 2х3 метрийн хэмжээтэй хог болон эд зүйл шатаж байсныг унтраасан байна.

Мөн галын улмаас үүссэн утаажилтын бүсээс нийт 12 иргэнийг аюулгүй газарт гаргажээ. Үүнд 5 том хүн, 7 хүүхэд багтсан байна.

Алба хаагчид шуурхай ажилласнаар гал түймрийг тархахаас сэргийлж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна

About Author