ХХБ: БНСУ-ын “Paradise City Hotel & Resort”-той хамтын ажиллагаагаа эхлүүллээ

suo.jpg-scaled

Худалдаа Хөгжлийн Банк өнөөдөр БНСУ-ын Инчон хотод байрлах тансаг зэрэглэлийн “Paradise City Hotel & Resor”-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, харилцагчдадаа олон улсын түвшний аялал, амралтын шинэ боломжуудыг нээлээ.

Paradise City Hotel & Resort нь зочид буудал, энтертайнмент болон соёл урлагийн үйлчилгээг нэг дор цогцлоосон, Азийн шилдэг интеграцлагдсан амралтын төвүүдийн нэг юм. Тус цогцолбор нь өндөр зэрэглэлийн үйлчилгээ, тав тух, чөлөөт цагийн олон төрлийн сонголтоороо онцлог билээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ХХБ харилцагч нартаа дараах онцгой хөнгөлөлт, урамшууллыг хүргэх боломжтой боллоо.

  • Буудлын өрөөний үнийн хөнгөлөлт
  • “F&B” үйлчилгээний 10 хувь хөнгөлөлт
  • “Cimer Aqua Spa” үйлчилгээнд 20 хувь хөнгөлөлт
  • “Wonder Box” тоглоомын төвд 20 хувь хөнгөлөлт
  • Нисэх онгоцны буудлын линк лаунж ашиглах эрх

Тус хамтын ажиллагааг БНСУ-ын талаас онцлон мэдээлж, “олон улсын аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээний хамтын ажиллагааны шинэ жишиг” гэж үнэлэн, томоохон редакциуд өөрсдийн албан ёсны сайтад нийтэлсэн байна.

564

fyuld

ХХБ нь БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит байгууллага болох Korea Tourism Organization (KTO)-тай хамтран аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын байгууллагуудтай стратегийн түншлэлээ өргөжүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажилладаг. Бид харилцагчдадаа зориулагдсан тусгай картын урамшуулал, хөнгөлөлтийн хөтөлбөрүүдийг илүү олноор хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ХХБ цаашид ч Монголчуудынхаа хамгийн өргөнөөр зорчдог улс орнууд руу чиглэсэн картын хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрүүдийг тасралтгүй өргөжүүлж, олон улсын хэрэглээнд нийцсэн үйлчилгээний экосистемийг бүрдүүлэхэд анхааран ажилласаар байх болно.

About Author