Б.Чойжилсүрэн: БНХАУ, ОХУ энэ онд багтаж хийн хоолой барих гэрээгээ хийж магадгүй

0
chojillsuren (2)

Засгийн газрын тогтоолоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Үндэсний хороо нь 21 хүний бүрэлдэхүүнтэй, зургаан сайд, дөрвөн дэд сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, дөрвөн ахлах зөвлөх, зургаан газар нэгжийн даргаас бүрдсэн бөгөөд хорооны даргаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, орлогч даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ажиллаж байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь 2022 онд 43.66 тэрбум төгрөгийн 49 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласнаас 26.1 тэрбум төгрөгийн санхүүгийн гүйцэтгэл гаргаж, 58.8 хувийн биелэлттэй ажилласан. Тэгвэл агаарын бохирдлыг бууруулна гэж өнгөрсөн жил 43 тэрбум төгрөг төсөвлөсөн ч нүүрсээ түлсээр байвал агаарын бохирдол буурахгүй гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлсэн. Манай улс газ хэрэглэдэг болохын хийн хоолойг 2024 оноос барьж эхэлвэл 2029 онд дуусна гэсэн юм.

Тэрээр “Би өнгөрсөн 7 хоногт ОХУ-д ажиллаад ирсэн. Монголоор дамжуулан тавих хийн хоолойн асуудлаар тодорхой хэмжээний мэдээлэл авсан. ОХУ, БНХАУ хийн хоолойн асуудлаар хэлэлцээр хийж байгаа юм байна. Хамгийн өөдрөгөөр төсөөлөхөд энэ ондоо багтаад гэрээгээ хийж магадгүй. Хэрвээ энэ онд хоёр улс гэрээгээ хийвэл 2024 онд багтаж хийн хоолой барих ажлыг эхлүүлнэ. 5800 км хоолойг барихад хамгийн багадаа 54 сар буюу 4 жил гаруй шаардлагатай. Тэгэхээр бид хямд газтай болох хугацаа 2029 оноос өмнө бүтэхгүй нь. 2029 оноос наана амьдрал үргэлжлэх хэрэгтэй. Нүүрс түлсэн тохиолдолд утаа огт арилахгүй. Утааны хэмжээг бууруулах асуудлыг л ярина” гэлээ.

ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан 50 тэрбум метр куб байгалийн хий тээвэрлэх хүчин чадалтай “Сибирийн хүч 2” хоолойн төсөл олон жилийн турш яригдсан ч ажил хэрэг бололгүй явж ирсэн. Харин Москва цэргийн хүчээр Украинд түрэмгийлж, барууны хоригт орсноор ОХУ-ын байгалийн хийн экспортын хувьд БНХАУ гол зах зээл болж, уг төсөл эрчимжээд байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *