О.Цогтгэрэл: МАН-ынхан “Бор тээг”-ийн нүүрсний орд гэж асар өндөр үнийн дүн бүхий хулгай ярьж байсан хаачсан бэ
Эх сурвалж: ZUV.MN
Ардчилсан намаас ээлжит 4/11 мэдээллээ хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Өнгөрсөн даваа гарагт Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэдэг бүлгийн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой мэдээлэл өгье. Ардын хүүхдийн амь авлигач Засгийн газар, тогтолцоонд яагаад ийм хямдхан үнэлэгдэх ёстой юм. Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохгүй гэж ойлгосон. Тиймээс Ерөнхий сайд өөрөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой.
Хоёрдугаарт, МАН өөрсдөө ярьсан өндөр дүнтэй авлигын асуудал хаачсан бэ. Албан тушаалын наймаа хийгээд авлигын асуудлаа ярихгүй зогсоож байгаа нь энэ үү. Нөгөө 110 сая ам.долларын эзэнтэй, биетэй хулгай хаачсан бэ. “Бор тээг”-ийн нүүрсний орд гэж асар өндөр үнийн дүн бүхий хулгай ярьж байсан энэ хаачсан бэ. 20-30 сая ам.долларын шилжүүлгийн дүн ярьж байсан юу болсон бэ. Хулгайтайгаа эвлэрээд МАН дуусах гэж байна уу. Н.Учрал Ерөнхий сайд авлигатай тэмцэнэ гэсэн нь хоосон амлалт болоод дуусаж байна уу гэх асуудал Ерөнхий сайдад хариуцлага тооцох бас нэг үндэслэл болж байна.
АН-ын Бодлого судалгааны байгууллагын зүгээс татварын иж бүрэн шинэчлэлийн урьдчилсан байдлаар танилцуулах асуудал бэлэн болж байгаа. Иж бүрэн татварын бодлого ус агаар мэт хэрэгтэй байна. Тиймээс АН-ын зүгээс таван 5 буюу таван татварыг 5 хувь болгох ёстой гэдэг иж бүрэн бодлогын баримт бичиг дээр ажиллаад урьдчилсан байдлаар бэлэн болж байна.
-Ногдол ашиг 5 хувь
-Нэмэгдсэн өртгийн албан татвар 5 хувь
-Гаалийн татвар 5 хувь
-Цалингийн орлогын албан татварын дээд хэмжээ 5 хувиас хэтрэхгүй
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой ногдол ашгаа авч шинээр хөрөнгө оруулалт оруулах зэрэг татваруудыг 5 хувь болгохоор тусгасан гэв.
Үнийн өсөлтийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Өнгөрсөн сар гаруй хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Батбаярын хамт Сэлэнгэ, Дархан, Төв аймгаар явж 300 гаруй иргэдтэй уулзаж санал шүүмжийг сонслоо.
Ард түмэн ууртай байна. Хулгай хийсэн бол хулгайч нь хариуцлага хүлээх ёстой, хулгай хийгээгүй бол худал мэдээлсэн хүн хариуцлага үүрэх ёстой. Ядуурал хавтгайрч ард иргэд туйлдаж байна.
Таван жилийн харьцуулалт:
Төмс 223 хувь
Ургамлын тос 117
Үхрийн мах 132
Талх 128
Хонины мах 119
Сонгино 115
Байцаа 99
Лууван 92 хувиар тус тус нэмэгдсэн байна гэв.