Намрын Чуулганыг ирэх сарын 03-нд завсарлуулна

batjargal-1

УИХ дахь МАН-ын бүлэг уламжлал ёсоор өнөөдөр /Даваа гарагт/ хуралдлаа. Хурлаар Хаврын чуулган завсарлахаас өмнө зайлшгүй батлах шаардлагатай хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Тодпруулбал, УИХ-ын Хаврын ээлжит чуулганыг ирэх долоодугаар сарын 3-нд завсарлуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд хэлэлцэх асуудлыг эрэмблэх асуудал яригдсан байна. 

Улмаар бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хэлэлцэж буй багц хуулийн төслүүдийг эхний ээлжинд эцэслэн батлах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн аж. Тодруулбал, Бизнесийн үйл ажиллагааг дэмжих хуулийн төсөл болон дагалдуулан өргөн барьсан 90 гаруй хуулийн төсөл, татварын багц хуулийн төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хууль зэрэг хуулийг ирэх сарын 03-ны дотор буюу Хаврын чуулганаар амжиж батлахаар төлөвлөсөн байна.

About Author