Хөшөө Цайдамын музейн хаягийг бичихдээ түүхийн ноцтой алдаа гаргав

Хөшөө Цайдамын музейн хаягийг бичихдээ түүхийн ноцтой алдаа гаргав

Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь Хөшөө Цайдамын музейн хаягийг орон нутгийн зам дагуух самбарт бичихдээ ноцтой алдаа гаргасныг МУИСийн профессор, археологич У.Эрдэнэбат шүүмжиллээ. Түрэгийн хаант улсын түүх, соёлын үнэт дурсгалуудыг хадгалдаг эл музейн нэрийг тодотгохдоо Билэгт хааны хэмээн бичсэн нь томоохон эндүүрэл болжээ. Наймдугаар зууны Түрэгийн хааны нэр бол Билгэ аж. Харин Билэгт хаан нь XIV зууны сүүлчээр Хархорумд сууж байсан Тогоонтөмөр хааны хүү Аюуширидара гэнэ. Иймд Хөшөө Цайдамыг түүхэн хүний нэрээр тодотгож бичих тохиолдолд Билгэ хааны музей гэвэл зөв болно хэмээн тэрбээр хэллээ.

Үүнээс үүдээд улс, орон нутгийн авто зам дагуух хаягийн самбаруудыг нэгдсэн стандарттай болгож цэгцлэх, мэдээллийг нь нягтлах, түүхэн, дурсгалт газруудын нэр, байршлыг алдаагүй, зөв бичих асуудлыг мэргэжлийн хүмүүс ул суурьтай хөндөж байна.

About Author