Завхан аймгийн Яруу суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Завхан аймгийн Яруу суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Завхан аймгийн Яруу сумын төвөөс баруун урд зүгт 17 км зайд өнөөдөр (2026.06.25) 05:06:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 48.08, 96.52

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Яруу сумын Засаг даргын Тамгын газрын дарга, малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн.

About Author