Баян-Өлгий аймаг дахь Казахаар нэрлэсэн газар, уул, усны нэрийг Монгол болгон өөрчлөх тогтоол батлагдлаа
Засгийн газраас УИХ-д “Баян-Өлгий аймагт Казах нэрээр нэрлэсэн уул, ус, газрын нэрийг Монгол болгон өөрчлөх” тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тухай тогтоолын төсөл юм.
Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаанаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх тогтоолын төсөл батлагдлаа.