Ц.Алтан-Од: Ажлынхаа дундуур далай ээжээ харж, сэтгэлээ тайвшруулдаг
Эх сурвалж: Zuv.mn
“Хүн бүтээж чадвал амьдрал баялаг шүү дээ” хэмээн ярих энэ эмэгтэйг Ц.Алтан-Од гэдэг. Тэрээр Хөвсгөл нутгийн уугуул иргэн бөгөөд төрж өссөн нутаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тухай сэтгэлээ хуваалцлаа.
Тэрбээр гадаад, дотоодын жуулчид Хөвсгөл нуурыг зорин ирэхэд нутгийнхаа өнгө төрх, цэвэр байдлыг хадгалах нь хамгийн чухал гэдгийг онцолж байна. “Аялагчид ирэхэд хог хаягдалтай байвал сэтгэл зовдог. Бид өөрсдийнхөө амьдарч буй энэ сайхан нутгаа хайрлаж, ирсэн зочдодоо цэвэр, сайхан төрхөөр нь харуулах ёстой” хэмээн ярьсан юм.