Ц.Гансүх: Хөвсгөл нуур орчмын шингэн хог хаягдлыг бүрэн цэвэрлэх асуудал тулгамдсан хэвээр байна
Эх сурвалж: Zuv.mn
Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх “Хөвсгөл нуур орчмын шингэн хог хаягдлыг бүрэн цэвэрлэх асуудал тулгамдсан хэвээр байгаа” гэж ярилаа.
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурыг цэвэрлэх аян үргэлжилж байна. Цэвэрлэгээний аянд Хөвсгөл аймгийн 7 сумын төрийн албан хаагчид, иргэд малчид нэгдэн оролцож байгаа юм. Хөвсгөл нуурыг Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат нуур болгон зарласан билээ.