“Nippon Life Cup 2026”: Сагсанбөмбөгчид Японы багт дийлдлээ

9c5019cfb6d0ae518d48caf0fce61aee

Эх сурвалж: ZUV.MN

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг өнөөдөр “Nippon Life Cup 2026” тэмцээний хүрээндЯпоны багтай хоёр дахиа тоглож 57:75 оноогоор хожигдлоо. Гуравдугаар үеийг 54:48-аар хожиж дуусгасан манай баг сүүлийн үед гуравхан оноо авсан гэхэд итгэмгүй. 

Тэмцээний хүрээнд хоёр баг хоёр удаа тоглох ёстой байсан бөгөөд өчигдөр болсон эхний тоглолтод  Монголын баг 67-65-аар хожсон юм. 

Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд Ш.Энхийн-Од, Х.Оргил, Б.Барсболд, О.Эрдэнэцогт, Т.Ууганбаяр, С.Биндэрья, Э.Саруул-Эрдэнэ нарын тамирчид багтлаа. Манай шигшээ баг энэ сарын 16-ныг хүртэл Япон улсад хамтарсан бэлтгэл хийнэ. 

About Author