Уул уурхайн олборлолтын улмаас доройтсон 3542 га талбайд нөхөн сэргээлт хийлгэжээ
Экологийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдэж доройтсон нийт 30 гаруй мянган га талбайг тогтоожээ
Улмаар 820 га талбайд биологийн, 3542 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг буруутай этгээдүүдээр хийж гүйцэтгүүлсэн байна.
Мөн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй 11 аймгийн 16 газрыг тодорхойлон, түр ажиллагаатай хяналтын цэгийг ажиллуулснаар Улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.