С.Мөнхчулуун ажилд оржээ

0

ШӨХТГ-ын даргаар ажилласан байсан С.Мөнхчулуун хуучин албан тушаал дээрээ очих горьдлоготой байсан. Гэвч, түүний хүсч байсан албан тушаалд буюу ШӨХТГ-ын даргаар Б.Мандуул томилогдон очсон юм.  Тиймээс нэг хэсэг ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн С.Мөнхчулуун саяхнаас албан тушаалтай болжээ.  Түүнийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны Ерөнхий аудитороор томилогдсон гэх мэдээлэл байна.

2022 онд  Засгийн газар төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, бүтэц орон тоог оновчтой болгох хэлбэрүүдийн сонгон, “Эрдэнэс Монгол” нэгдэл компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан юм.  Дүрмийн өөрчлөлтөөр “Эрдэнэс Монгол” нэгдэл нь зэсийн, нүүрсний, ховор  элементийн, дэд бүтцийн гэх дөрвөн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд н Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 34 төрийн өмчит компани харъяалагдах болсон билээ.  Тодруулбал,  “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Монголросцветмент” ТӨҮГ, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-г нэгтгэсэн. Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж, төрийн өмчүүдээ “эргэх”-эд С.Мөнхчулуун дагалдан явсан юм. Тэрбээр долоо хоногийн өмнө уг албан тушаалд томилогдсон аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *